• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ХЭҮК-т ажиллалаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон Комиссын гишүүн С.Дондов, Х.Мөнхзул, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нартай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан Комиссын 2022-2025 он хүртэлх стратеги, төлөвлөгөө болон байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

IMG_7162.JPG

Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаа бүхэлдээ хүний эрхийг хангаж, хамгаалахад чиглэж байгааг онцлоод ХЭҮК-ын хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байх шаардлагатай. Тэгж байж ардчилсан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагдах суурь бүрдэнэ.

Гэвч ХЭҮК өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн нь иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах боломж хязгаарлагдахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгааг онцлон тэмдэглэлээ.

IMG_7185.JPG