• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улаанбаатар хотын баривчлах байр болон албадан эмчилгээний газар, эмэгтэйчүүдийн хорих ангид ажиллалаа

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ)-ийн Ажлын албаны дарга Д.Номинчимэг, Хууль, зүй дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Даваадорж нарын бүрэлдэхүүн 2022 оны 09 сарын 28-нөөс 29 ны өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа баривчлах төв байр болон баривчлах байр, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, эмэгтэйчүүдийн 407-р нээлттэй, хаалттай хорих ангиудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох удирдлага, эрх хязгаарлагдсан хүмүүсийн санал хүсэлтийг сонссон юм.

received_2326360954181917.jpeg

Энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил бусад зөрчлүүдтэй харьцуулахад тэргүүлж байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг хамруулдаг зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр болон үйл явцтай мөн танилцлаа.

299879805_974567813504754_7228219522701587802_n.jpg

Зан үйлд нөлөөлөх сургалтын үр дүнгээс сургалтад хамрагдсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэх эсэх, зан чанараа засах эсэх нь хамаардаг тул энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул санал, зөвлөгөө өгөв.

300854946_800625654321333_4211914877974423565_n.jpg

Ялангуяа баривчлагдаад гарсны дараа орхих бус хамтарсан баг, ГБХЗГ хяналтад шилжүүлж мэдээлэх, дараагийн шатны сургалтад хамруулах нь дахин гэмт хэрэгтэн болохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байгааг тэрээр онцоллоо.

307596584_418009990405031_8413765353908666916_n.jpg