Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран сар бүр зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагт "Хотын хөгжил ба Орхигдсон иргэд" сэдвээр болох тул иргэд, олон нийт, холбогдох хүмүүсийг урьж байна. Уулзалтад "Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо" ТББ-уудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Нямжав, удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхцэцэг, П.Давааням нар оролцож, мэдээлэл хийнэ. Энэ удаагийн өглөөний уулзалтаар хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Жич: Манай арга хэмжээ ямар нэгэн төлбөр хураамжгүй.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, референт З.Бадмаараг, Утас: 262752 (51)
Нээлттэй нийгэм форум, хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа Утас: 313207 (128)