• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчийг сонгон шалгаруулж, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах ажилд урьж байна

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан жендэрийн эрх тэгш байдлын тухай заалтын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлэх”-ээр заасан. Энэ хүрээнд тус хуулийн улс төрийн хүрээн дэх жендэрийн тэгш байдлыг хангах баталгааны хэрэгжилтийг хянах, үнэлэх, жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд жендэрийн мэдрэмжтэй манлайлагч эрэгтэй манлайлагчийг тодруулах ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах зөвлөх багийг сонгон шалгаруулах тул жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж байсан туршлагатай, мэргэжлийн байгууллага, зөвлөх баг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго:

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааны хэрэгжилтийг хянах, үнэлэх хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнд хүрсэн манлайлагч эрэгтэй удирдагчийг тодруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх бөгөөд тэднээр дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутаг, байгууллагадаа жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулах, олон нийтийн жендэрийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг нөлөөллийн ажлуудыг хийхэд чиглэнэ.

Зөвлөхөд тавигдах шаардлага:

  • Зөвлөх нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байсан онол, практик хосолсон, холбогдох чиглэлээр мэргэшсэн 3-аас доошгүй гишүүд бүхий баг эсхүл мэргэжлийн судалгаа зөвлөх үйлчилгээний байгууллага, хуулийн этгээд байх;
  • Зөвлөх багийн гишүүд нь хууль зүй, улс төр судлал, нийгмийн ухаан болон социологийн чиглэлийн мэргэжилтэй байх;
  • Удирдан зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаанд анализ дүгнэлт хийх чадвартай байх;
  • Баримт бичгийн дүн шинжилгээ хийх ур чадвартай байх
  • Зөвлөх багийн гишүүд нь тус салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  • Зөвлөх багийн гишүүд нь эрүү, иргэн, захиргааны болон зөрчлийн хэргээр шийтгүүлж байгаагүй, өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, улс төрийн хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  • Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг гүйцэтгэх хүний нөөц, чадавхтай байх;
  • Дээрх салбар чиглэлд мэргэшсэн, улс төр судлал, хууль эрх зүй, хүний эрх, жендэрийн чиглэлээр мэргэшсэн болон бүтээл гаргасан, бодлого боловсруулсан, төсөөтэй ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.

Төсөв: 15,000,000 төгрөг

Гүйцэтгэх хугацаа: Хуанлийн 90 өдөр

  • Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17.30 цагаас өмнө kh.tsetsegee@nhrcm.gov.mn n.zoljargal@nhrcm.gov.mn и-мэйлээр явуулна уу.

Мэдүүлэгт хавсаргах материал:

  • Байгууллага болон зөвлөх багийн хүсэлт;
  • Байгууллага болон зөвлөх багийн танилцуулга, (улсын бүртгэлийн гэрчилгээ, багийн гишүүдийн намтар, туршлагын мэдээлэл);
  • Үнэлгээг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн талаарх мэдээлэл;
  • Үнэлгээ хийх үйл ажиллагааны арга зүй, аргачлал, нарийвчилсан төлөвлөгөө
  • Үнэлгээ хийх ажлын санхүүгийн задаргаа

Холбоо барих утас: 51-262902