• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Улс төрийн эрх, эрх чөлөө-Сонгох, сонгогдох эрх” сэдэвт илтгэл хэлэлцүүлэгт урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол улсад хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын болон практик ажлын үр дүнг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн лекцийг Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн Сургалтын албаны Зөвлөх багш, ХБНГУ-ын Бонн хотын Их Сургуулийн Төр эрх зүйн тэнхимийн докторант, LL.M /Бонн/ Х.Үүрцайх "Улс төрийн эрх, эрх чөлөө-Сонгох, сонгогдох эрх”сэдвээр уншина. Лекц 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн дугуй танхимд болно.  Лекцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумын цахим хуудаснаас авах боломжтой. Хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхийг хүссэн хэн боловч энэхүү арга хэмжээнд оролцох боломжтой бөгөөд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.