• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХАМТАРСАН ТҮР ЖУРМЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨВ

Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 08 дугаар 19-ний өдрийн Ковид-19 цар тахлын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам нь хууль зөрчиж байна гэсэн гомдлыг найман хувийн хэвшил цэцэрлэгүүднийн холбоо, төрийн бус байгууллагаас Комисст өнгөрсөн сард ирүүлсэн.

Гомдлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу судлан үзэж, холбогдох ажиллагааг хийсний үндсэн дээр БШУ, ЭМ-ийн сайдад Комиссын гишүүн Д.Сүнжид ЗӨВЛӨМЖ хүргүүллээ.

2021.10.20. ЭМЯ-Сүнжид-Зөвлөмж.PNG

Уг зөвлөмжид Монгол Улсын Ковид-19 цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байна. Гэвч уг журам нь 3500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боложгүй болгож, улмаар тэднийг насаар ялгаварлагдах, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Иймд 2-3 настай хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний эрхийг цаашид зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх сайдын гаргасан хамтарсан түр журмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэхийг зөвлөв.

Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ.