Баруун бүсийн Цагдаагийн алба хаагчдад зориулсан “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалт Ховд аймагт болж, сургалтын нээлтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд (2022.05.19) оролцлоо.

Энэхүү сургалт нь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, алба хаагчдыг хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор явагдаж байгаа юм.

Энэ үеэр Ховд аймагт ажиллаж байгаа Ажлын хэсгийнхнийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзаж, аймгийн хэмжээнд тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар ярилцаж санал солилцсон байна.