• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хонгор, Шарын гол сумын бичил уурхай эрхлэгчдэд хичээл заав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э.Болортуяа аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус аймаг дахь Шарын гол суманд аймгийн хувиараа ашигт малтмал олборлогчид болон бичил уурхай эрхлэгч иргэдэд сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус сургалт, зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ажилтнаас гадна Шарын гол, Хонгор сумдын Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл дээрх сургалтад оролцож, тус  тусын чиг үүргийн дагуу сургалт, мэдээлэл хийсэн юм. Сургалтад Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Дархан сумын бичил уурхайн 17 нөхөрлөлийн 49 төлөөлөл оролцлоо.