Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сургагч багш, референт Г.Золзаяа, Ч.Билгүүн нар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Хорих 441 дүгээр ангийн алба хаагчдад "Хорих байгууллага дахь хүний эрх" сэдвээр сургалт хийлээ. Энэ удаагийн сургалтад 13 алба хаагч хамрагдсанаас 5 эмэгтэй, 8 эрэгтэй байв.