• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хорих 427 дугаар ангид сургалт зохион байгуулав

2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Х.Цэцгээ, Г.Золзаяа нар ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар ангийн ажилтан, алба хаагчдад "Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”,"Эрүү шүүлтээс ангид байх эрх”, "Ялтнуудын эрх” гэсэн сэдвүүдээр 3 цагийн сургалт зохион байгуулав. Хорих байгууллагын ажилтан, албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, зарчмыг удирдлага болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уг сургалтад тус байгууллагын 38 ажилтан, алба хаагч хамрагдлаа.