• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй уулзав

2015 оны 5 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй уулзав. Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь ахлах мэргэжилтэн, Швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн ажилчид, Дээвэр холбоо бичил уурхай эрхлэгчдийн төрийн бус байгууллага, Байгаль орчны газрын уул уурхайн мэргэжилтэн хамтран баруун 5 суманд гар аргаар олборлолт хийж байгаа иргэд, сумын удирдлагуудтай уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Бичил уурхайн үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх санал асуулгын судалгаанд 40 иргэд хамрагдсан байна.