• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хурдан морины уралдаан зохион байгуулагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллахыг Аймгийн засаг дарга нарт зөвлөв

Орон нутагт хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулагдаж, унаач хүүхэд мориноос унаж бэртэх, амь насаа алдах зэрэг тохиолдлууд гарч байгаа талаар мэдээлэл Хүний эрхийн Үндэсний Комисст ирж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас гаргасан 183 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, орон нутагт аймаг, сумдын наадам, бэсрэг наадам, аливаа хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, дур мэдэн хурдан морины бэсрэг уралдаан зохион байгуулсан тохиолдолд хариуцлага тооцуулах чиглэлд анхаарч ажиллах талаар зөвлөмжийг ХЭҮК-оос Аймгийн засаг дарга нарт хүргэлээ.

Зөвлөмжийн эх хувийг хавсралтаас үзнэ үү.

Зөвлөмж
Үзэх