• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 21 дүгээр хорооны хамтарсан багийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль анхан шатандаа хэрхэн хэрэгжиж байгаад ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 21 дүгээр хорооны Хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав. Мөн энэ үеэр тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын, хөгжлийн хэлтсийн ажилтай танилцаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдсэн бодит кейс материалтай танилцсан байна. Энэхүү хяналт, үнэлгээний ажил нь цаашид нийслэлийн 9 дүүрэгт үргэлжлэн хийгдэх бөгөөд, гарсан үр дүнг Комиссын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ тусгаж Улсын Их Хуралд тайлагнах юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, тус хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.