Комисс нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Хууль зүйн зөвлөгөө авахаар хандсан иргэдийн тоо жилд дундажаар 200-400 орчим байсан бол сүүлийн 5 жилийн байдлаар 1200 гаруйд хүрч, өмнөх жилүүдтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 6372 хүнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг үзүүлээд байгаа юм.
КОМИССООС 2001-2017 ОНЫ БАЙДЛААР ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙДАЛ
№
Огноо
Хандсан иргэдийн тоо
Хугацаа
1.
2001 он
85
2.
2002 он
120
3.
2003 он
142
4.
2004 он
157
5.
2005 он
135
6.
2006.11 сараас эхэлсэн
80
-
7.
2007 он
120
50 цаг
8.
2008 он
346
218 цаг
9.
2009 он
560
323 цаг
10.
2010 он
460
11.
2011 он
380
12.
2012 он
168
171 цаг
13.
2013 он
267
184 цаг
14.
2014 он
1446
548 цаг
15.
2015 он
1541
631 цаг
16.
2016 он
1784
17.
2017 оны 10 сар
1007
2017 оны эхний 10 сарын байдлаар Хүний эрхийн Үндэсний Комисс нийт 1007 хүнд 271 цаг 54 минутын хууль зүйн зөвлөгөө өгснөөс Улаанбаатар хотод нийт 131 иргэнд 32 цаг 41 минутын хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦАГИЙН ХУВААРЬ
Гариг
Цаг
Даваа
0830-1230
1330-1730
Мягмар
0830-1230
1330-1730
Лхагва
0830-1230
1330-1730
Пүрэв
0830-1230
1330-1730
Баасан
0830-1230
1330-1730
Та хууль зүйн зөвлөгөө авахыг хүсвэл:
Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоот өрөөнд биечлэн ирж уулзах;
70 000 222, 262786 дугаарын утсаар холбоо барих;
Цахим шуудан: info@mn-nhrc.org хаягаар хандах боломжтой.