• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ЫН ГИШҮҮН Д.СҮНЖИДЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд аймгуудад / 2021.10.7.8/ ажиллаж байна.

Энэхүү шалгалтын хүрээнд төрийн албаны тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан эсэх, хөдөлмөрийн харилцаанд хүйсээс нь хамааруулж ялгаварласан, халсан тушаал гарсан эсэх болон бусад асуудлаар аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай нүүр тулсан ярилцлага хийж, тайлбар тодруулга авах гэх мэт шинэлэг аргачлалаар ажиллалаа.

Баян-Өлгий зураг 2021.10.7.PNG

Мөн аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудтай уулзаж жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийн асуудлаар ярилцсаны зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Үйлвэрчний эвлэлийн дарга А.Кеншиликтэй уулзаж хөдөлмөрлөх эрх, зөрчил, эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд санал солилцов.