• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна

УИХ-ын гишүүн Д. Цогтбаатарын санаачилж, өргөн барьсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна.

Цахим хэлэлцүүлэг 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11:00-14:00 цагийн хооронд Zoom платформоор болно.
Цахим хэлэлцүүлгийн чиглүүлэгч:
М.Үнэнбат, Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх

Нээлт:
Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч (10 мин)
Илтгэл, хуулийн төслийн танилцуулга:
Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлагчийн танилцуулга (10 мин)
Д.Сүнжид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага (10 мин)
Б.Алтантуяа, Эмнести Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал, Хүний эрх хамгаалагчийг хамгаалж буй олон улсын туршлага (10 мин)

ЖИЧ: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд УИХ-ын ХЗБХ-нд galsanbatb@parliament.mn, www.lawmaker.parliament.mn www.forum.parliament.mn хаягаар иргэний нийгэм, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид нээлттэй саналаа ирүүлж болно.
Хуулийн төсөлтэй танилцах линк: http://forum.parliament.mn/projects/10881