Монгол
Улсын Хүний
эрхийн Үндэсний Комиссын дарга Хүний эрхийн Үндэсний байгууллагын Дэлхийн
Холбооны товчооны гишүүн, Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний
Байгууллагуудын Чуулганы дарга Ж.Бямбадорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж буй Товчооны
гишүүдийн ээлжит хуралд 2016 оны 10 дугаар сарын 12-14-ний өдөр оролцож байна.
Хуралдааны үеэр Товчооны гишүүд стратегийн
зорилго, тэргүүлэх чиглэл, бүтэц орон тооны шинэчлэл, 2017 оны төсөв,
ХЭҮБ-уудыг дэмжих хамтарсан хөтөлбөр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн
хөтөлбөр болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газартай ХЭҮБ-уудын
Дэлхийн Холбоо цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тайлан илтгэлүүдийг
хэлэлцлээ. Комиссын дарга Ж.Бямбадорж тус хуралдаанд Ази Номхон Далайн бүс
нутгийн тайланг танилцууллаа.
Мөн түүнчлэн ХЭҮБ-уудын
Дэлхийн Холбооны Магадлан итгэмжлэх дэд хорооноос Венесуэл болон
Грекийн ХЭҮБ-уудын статусыг бууруулах тухай гарсан зөвлөмжийн хариу
мэдэгдэл болон бусад асуудлаар хэлэлцүүлэг явагдаж байна.