• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-оос Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаа, дотуур байранд мониторинг хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилт” судалгааг Монголд анх удаагаа хийж байна.

Уг судалгааг “Цаглашгүй мэдлэг төв” НҮТББ-тай хамтран хийж байгаа бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй их, дээд сургуулийн дотуур байруудын нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийж байгаа юм.

Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, референт Ч.Ариунаа, “Цаглашгүй мэдлэг төв” НҮТББ-ын судлаач Ч.Байгалмаа, Г.Галсанжамц нар өнөөдөр /2022.09.20/ Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаа, сургалтын болон сонсогчийн байрны орчин нөхцөлтэй танилцаж, судалгааны удирдамжийн дагуу холбогдох албаны хүмүүс, багш, сонсогчдын төлөөлөлтэй уулзлаа.

20220920_103812.jpg

20220920_110959.jpg

20220920_103908.jpg

20220920_103225.jpg

20220920_101813.jpg

20220920_100806.jpg