• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК тусгаарлан ажиглах байруудад хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасныг тус тус үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд тусгаарлан ажиглах байруудад хяналт шалгалт явуулж байна.

Шалгалтын үр дүнд тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдийн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

151945990_760496724902695_4723981941516399468_n.jpg

ХЭҮК нь "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-д "Ковид-19 цар тахлын үе дэх хүний эрхийн асуудлыг тусгаж, УИХ-д тодорхой санал хүргүүлэхээр бэлтгэж байгаа тул иргэд, олон нийтээс баримт, мэдээллийг 70 000222 дугаарын утас болон цахим, фэйсбүүк хуудсаар хүлээн авч байна.