Хүний эрхийн
Үндэсний Комиссоос зохион байгуулдаг "Хүний эрхийн ерөнхий ойлголт”, "Хүний
эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хүүхдийн эрх ба
хамгаалал”, "Жендэр ба хүний эрх”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, "Эрүү
шүүлтээс ангид байх эрх”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх”
сэдэвт найман сургалтын хөтөлбөрийг Хуульчдын холбооноос магадлан итгэмжиллээ.
Ингэснээр хуульчийн
сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан хуульчид ХЭҮК-оос зохион
байгуулах сургалтад хамрагдсанаар хуульчийн багц цагаа тооцуулах боломжтой болж
байна.
Комисс хуульчдад багц цаг олгох сургалтуудыг 2016 онд 6
удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалтын талаарх мэдээллийг тухай
бүр Комиссын цахим хуудас, Facebook хуудаст тавих бөгөөд нэг удаагийн сургалтад 20-25 хүн
хамрагдах боломжтой юм.