• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар аймагт 2022 оны 05 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хүлээн авч уулзан, орон нутагтаа хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулж санал бодлоо солилцлоо.

Нарантуяа 1.jpg

Тус аймагт ажиллах хугацаандаа хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа болон Баруун-Урт сумын “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, чиглэл өгөх юм.

Цагдаа.jpg

Энэ үеэр цагдаагийн албан хаагчдад зориулан “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалтыг зохион байгуулж, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг дахь алба хаагчид оролцсон байна.