• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Сангишаравын Дондов, мөн өдрийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Монгол Улсын ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Ядамжавын Цэлмэн нарыг томилсон.

286303081_447665503359231_3305106872534535056_n.jpg

287111560_328076452859799_79733052904933069_n.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Комиссын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Комиссын гишүүн томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор тангараг өргөх бөгөөд, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Комиссын гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая." хэмээн тангарагаа өргөж, төрийн сүлдэнд мэхийн ёсолж тангарагийн бичигт гарын үсэг зурлаа.