• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Говьсүмбэр аймаг дахь ахлах мэргэжилтэн Г.Дэлгэрсүрэнгийн 2016 оны 4 - р сарын ажлын тайлан

2016.04.21                                                                                      Говьсүмбэр 2016 оны Комиссын үйл ажиллагааны чиглэл болон өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Нэг. Удирдлага зохион байгуулалт Аймаг дахь ХЭҮК –ийн ахлах мэргэжилтэн үйл ажиллагаагаа явуулахдаа комиссоос ирүүлсэн 2016 оны төлөвлөгөө, тус аймгийн Засаг дарга хэлтэс агентлагуудтай байгуулах үр дүнгийн гэрээгээр дамжуулан байгууллагуудын төвлөгөөнд нь Хүний эрхийг хангаж ажиллах талаар тусгуулж хамтран ажиллаж байна. Хүний эрхийн сургалт: тайлант сард 1цаг 30минутын 2 удаагийн сургалтыг 40 эмэгтэйд /Хөдөлмөрийн хэлтсийн санхүүжилтээр 40 – өөс дээш насны ажилгүй иргэдэд зориулсан эргэн төлөлтгүй зээлд хамрагдагсад - д зориулж/ Эрүүл мэндийн газрын захиалгаар 12иргэнд нийтдээ 52иргэнд МУХЭҮК –ын гомдол хүлээн авах, шийдвэрлэх, мөн Бэлгийн чиг хандлага, Жендэр гэж юу вэ? Зэрэг сургалтуудыг оролцооны аргаар явуулах буюу нийт өссөн дүнгээр 8 удаагийн сургалтаар 293 иргэнд 13 цаг 55 минут зарцуулсан байна.  Хөдөлмөрийн Хэлтэстэй хамтран Зохион байгуулсан сургалтын мэдээлэл Гомдол шийдвэрлэлтийн талаар: тайлант сард 1 гомдол ирсэн нь "Хүүхдийн эрх” - ийн асуудлаар хөндөгдсөн байсан нь тухайн гомдлын мөрөөр цагдаагийн ерөнхий газрын дарга Тэргүүн Комиссар Р.Чингис – д хандан Комисс Шаардлага хүргүүлж ажилласан болно. Хүний эрхийн сурталчилгаа: 2016.03.22 – 25-нд Дундговь аймагт болсон "Хөдөлмөрлөх Эрх” сэдэвт сургалтад амжилттай оролцож "Хөдөлмөрлөх Эрх” орон нутагт сэдвээр илтгэл тавьж аймгийн МХГ, ҮЭХ – той хамтран ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар төлөвлөн үр дүнтэй оролцож ирсэн. Мөн тайлант сард иргэн Алтан –Эрдэнийн нэхэмжлэлтэй Хариуцагч нь "аймгийн Боржигин өв музейн” захиралын "Ажлын байрны дарамт” - тай холбоотой гомдлыг хүлээн авч референт Баярбаатартай хамтран гомдлын хэлтсийн дарга Ихтамираас заавар зөвлөгөө авч ажиллагаа хийж ажилтан алба хаагчдаас тайлбар авч хүргүүлэн ажилласан болно. 2016оны 4-р сард зохион байгуулсан сургалтын жагсаалт № Огноо Сургалтын сэдэв, агуулга Хэнд Цаг Оролцогчдын тоо Нийт 04.14 Хүний эрхийн Үндэсний Комисст Гомдол гаргах түүнийг шийдвэрлэх явц, Бэлгийн чиг хандлага ба ЛГБТ хүмүүс гэж хэн бэ? тэдгээрийн эрх Аймгийн Эрүүл мэндийн Газрийн мэргэжилтэн, зөвлөхүүдэд 1цаг 30минут 12 2 04.16 1.Хүний эрхийн Үндэсний Комисст Гомдол гаргах түүнийг шийдвэрлэх явц 2. Жендэр гэж юу вэ? Аймгийн Хөдөлмөрийн Хэлтсээс зохион байгуулсан 40 – с дээш насны ажилгүй иргэдэд 1цаг 30минут 40 Тайлант сард Нийт 3цаг 52 Тайлант онд 8 удаагийн сургалтаар 13цаг 55минут 293 Хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол № Хүлээн авсан гомдлын тоо Ажиллагаа хийсэн гомдлын тоо Ямар эрхийн асуудал 1 Иргэн Энхжаргалын гомдол Нэг ХҮҮХДИЙН ЭРХ 2 Хүний эрхийн зөвлөгөө № Зөвлөгөө өгсөн хүний тоо Цаг Ямар эрхийн асуудал Хэдэн удаа/давтамж/ 7 3цаг 35 минут хууль зүйн туслалцаа авх эрх 7 1 40минут Хөдөлмөрлөх эрх, 1 2 60минут Өмчлөх эрх 2 1 35минут Шударга шүүхээр шүүлгэх эрх 1 1 60минут Үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх эрх 1 4сард 12 6цаг 50 минут 12 Нийт 40 21цаг 10минут ТАЙЛАН БИЧСЭН: МЭРГЭЖИЛТЭН Г.ДЭЛГЭРСҮРЭН