• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Архангайд ажиллалаа

2013 оны 4 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулав. Энэ нь тус арга хэмжээг зохион байгуулж буй 6 дахь аймаг бөгөөд ХЭҮК 2013 онд нийт 14 аймагт ажиллахаар төлөвлөөд байна.