Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Орхон, Булган аймгуудад ажиллаад ирлээ. Тус ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу дээрх аймгуудад хүний эрхийн хяналт шалгалтыг явууллаа.


Тухайлбал, Булган аймагт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийлээ.