• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон албаны төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатартай хүний эрх хамгаалах асуудлаар уулзаж, ярилцлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагын АНУ-ын Нью-Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой, ХЭҮК-ын дарга Ж.Хунан, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов болон бусад албаны төлөөллийг 2022 оны 09 дүгээр сарын 27-нд хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн олон улсын үйлчилгээ нь Швейцарын Холбооны Улсын Женев, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвлөрч байрладаг, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм.

Тус байгууллага нь хүний эрх хамгаалагчдын сүлжээ болон хүний эрхийн олон ялгаатай талбарууд, НҮБ болон бусад оролцогч талуудын дэмжлэгтэйгээр дэлхий нийтийн хэмжээнд хүрч ажилладаг бөгөөд энэ хүрээнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд туршлага болон техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль хүчний байгууллага болон иргэний нийгэм, хүний эрх хамгаалагчид, сэтгүүлчдэд шатласан сургалт орсон юм.

хахаөх.jpg

ххха.jpg