• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ази Номхон далайн улс орнуудыг сүлжээг бэхжүүлэхэд оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн үндэсний байгууллагууд (ХЭҮБ)-ын Ази Номхон далайн бүс нутгийн болон дэлхийн холбооны гишүүн байгууллага юм. Энэ хүрээнд хүний эрхийг хамгаалах, хараат бус хяналт тавих байгууллагуудын сүлжээг бэхжүүлэх, олон улсын эрх зүйг хөгжүүлэхэд оролцдог.

2017 онд байгуулагдсан Туркменистан Улсын Хүний эрхийн Омбудсмен нь ХЭҮБ-уудын Ази Номхон далайн бүсийн чуулган, Дэлхийн холбоонд гишүүнээр элсэхийг горилж байгаа бөгөөд тус байгууллагын одоогийн чадавхи, нөхцөл байдлыг хараат бус, хүний эрхийн үндэсний байгууллагын Парисын зарчимд нийцсэн эсэхийг үнэлж, чадавхийг дээшлүүлэх талуудын хамтын ажиллагааг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулган, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран явуулж байна.

Энэ ажлын хүрээнд Туркменистаны Хүний эрхийн омбудсмен чадавхийн үнэлгээ хийх төлөвлөгөөг танилцуулах, ХЭҮБ-ын үйл ажиллагааны зарчмын талаар санал солилцох цахим уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион явууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа олон улсын шинжээчдийн багт ажиллах бөгөөд 2022 оны 10 дугаар сард Туркменистан Улсад ажиллана.