• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн алба хаагчдын хамт 2022 оны 11 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Архангай аймагт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллалаа.

Архангай 1 .jpg

Аймаг дахь Цагдаагийн газарт: Архангай аймаг дахь Цагдаагийн газарт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж түр саатуулах байр, эрүүлжүүлэх байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, саатуулагдсан иргэнээс асуумж авч, уулзалт, ярилцлага хийлээ.

Архангай 2.jpg

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын байрны доод давхарт иргэдийг удаан хугацаагаар саатуулж байгаа нь түр саатуулах байр, эрүүлжүүлэх байрны стандартыг хангахгүй байгаа талаар ЭШУСАЭ гишүүн Я.Цэлмэн сануулан хэлэв.

Архангай 3.jpg

Тус байрыг Мэргэжлийн хяналтын газраас 2020 онд акталсан бөгөөд 2022 оны 2 дугаар улирлаас цагдаагийн газрын шинэ байрны барилга угсралтын ажил эхэлж, 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад орохоор төлөвлөгөөтэй ажиллаж байгаа, шинэ байр ашиглалтад орсноор дээрх тулгамдаж буй асуудал шийдэгдэнэ хэмээн тус цагдаагийн газрын удирдлагын зүгээс танилцууллаа. Мөн ЭШУСАЭ гишүүн Я.Цэлмэн цагдаагийн газрын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, ажиллах нөхцөл, эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, тэдний санал, хүсэлтийг сонсож, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцууллаа.

Архангай 4.jpg

Ажлын хэсгийнхэн “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийлээ.

Архангай 5.jpg

Аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт: ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд хийгдсэн хяналт шинжилгээний хүрээнд ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж ажиллаа. Хяналт шинжилгээний хүрээнд цагдан хоригдож байгаа иргэд, хорих ял эдэлж буй хүмүүстэй уулзалт хийж, гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэх зөвлөмжийг хорих ангийн удирдлагад өгч шийдвэрлэв.

Архангай 6.jpg

Мөн тус аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийж, алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр гарсан тодорхой саналуудыг нэгтгэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх боломж, нөхцөлийг судалж байна.

Архангай 7.jpg

Архангай 8.jpg

Архангай 9.jpg

Архангай 10.jpg

Архангай 11.jpg

Архангай 13.jpg