• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн алба хаагчдын хамт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллав. Үүнд,

Аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт: Говь-Алтай аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд хийгдсэн хяналт шинжилгээний хүрээнд ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж ажиллаа. Хяналт шинжилгээний хүрээнд цагдан хоригдож байгаа иргэд, хорих ял эдэлж буй хүмүүстэй уулзалт хийж, гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэх зөвлөмжийг хорих ангийн удирдлагад өгч шийдвэрлэн ажиллав. Мөн тус аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийж, алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр гарсан тодорхой саналуудыг нэгтгэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх боломж, нөхцөлийг судалж байна.

3.jpg

4.jpg

Аймаг дахь Цагдаагийн газарт: Цагдаагийн газрын түр саатуулах байр, эрүүлжүүлэх байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, саатуулагдсан иргэдээс асуумж авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулж, алба хаагчдыг иргэдтэй хүний эрхийн мэдрэмжид суурилсан, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сайтар сахиж ажиллахын чухлыг анхааруулав.

6.jpg

8.jpg

9.jpg