• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Улиастай хотод ажиллалаа

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн алба хаагчдын хамт 2022 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Завхан аймагт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд,

1.jpg

Аймгийн Прокурорын газарт: Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаатай уулзлаа. Уулзалтаар Завхан аймгийн хэмжээнд тус аймагт хоригдсон, баривчлагдсан иргэдийн эрхийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм. Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаа аймгийн хэмжээнд цагдан хоригдсон болон баривчлагдсан иргэдийн ахуй нөхцөлд ажиллаж байгаа бөгөөд хоног, хугацаа хэтрүүлэх, удаан хорих, эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий, доромжлон харьцсан гомдол, мэдээлэл аймгийн хэмжээнд сүүлийн 2 жил гараагүйг онцлон, аймгийн хэмжээнд жишиг болохуйц архивын өрөө, сургалтын танхим тохижуулан алба хаагчдын судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөл боломжоор хангахад анхаарч ажиллаж байгаагаа танилцууллаа. ЭШУСАЭ гишүүн Я.Цэлмэн аймгийн Прокурорын газрын алба хаагчдын хүний эрхийг хангах үйл хэрэг салбартаа тэргүүлж байгаад талархаж, 2020, 2021 онд дараалан улсын шилдэг прокурорын газраар шалгарсанд баяр хүргэлээ. Цаашид аймгийн прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хүний эрхийг хангах чиглэлд өмнөх амжилтаа бататган хамтын ажиллагаагаа улам бэхжүүлхийн онцлон, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

4.jpg

Аймаг дахь Цагдаагийн газарт: 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дэд хурандаа Н.Отгонжаргал даргатай Завхан аймаг дахь Цагдаагийн газарт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллалаа. Завхан аймгийн Улиастай хотод дахь түр саатуулах байр, эрүүлжүүлэх байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, саатуулагдсан иргэнээс асуумж авч, ганцаарчилсан ярилцлага хийлээ. Мөн ЭШУСАЭ гишүүн Я.Цэлмэн цагдаагийн газрын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, ажиллах нөхцөл, эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, тэдний санал, хүсэлтийг сонсож, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцууллаа. Ажлын хэсгийнхэн “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийлээ. Завхан аймгийн Цагдаагийн газрын удирдлага, алба хаагчдыг иргэдтэй хүний эрхийн мэдрэмжид суурилсан, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин, ХЭҮК-ын орон нутаг хариуцсан ажилтантай хамтран ажиллаж байгааг онцлон, талархал дэвшүүлэв. Уулзалтын үеэр алба хаагчдаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх талаар судалж ажиллаж байна.

5.jpg

Аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт: ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд хийгдсэн хяналт шинжилгээний хүрээнд ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж ажиллаа. Хяналт шинжилгээний хүрээнд цагдан хоригдож байгаа иргэд, хорих ял эдэлж буй хүмүүстэй уулзалт хийж, гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэх зөвлөмжийг хорих ангийн удирдлагад өгч шийдвэрлэв. Мөн тус аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийж, алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр гарсан тодорхой саналуудыг нэгтгэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх боломж, нөхцөлийг судалж байна.

7.jpg

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд: Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн алба хаагчдын хамт 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундах Цагдаагийн хэлтэс, сум дундах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ажиллалаа. Хяналт шинжилгээний хүрээнд тус сум дахь түр саатуулах байр, эрүүлжүүлэх, цагдан хорих байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, саатуулагдсан болон цагдан хоригдож буй иргэдээс асуумж авч, уулзалт, ярилцлага хийлээ. Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст амралтын өдөр нэг ээлжийн харуулын ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа нь цагдан хорих байрны стандартыг зөрчиж байгааг анхааруулж, ээлжийн харуулын ажилтны орон тоог нэмэгдүүлэх зөвлөмж өглөө.

2.jpg

8.jpg

9.jpg

10.jpg

11.jpg

12.jpg

тосонцэнгэл 1.jpg

тосонцэнгэл 2.jpg

тосонцэнгэл 3.jpg

тосонцэнгэл 4.jpg

тосонцэнгэл 5.jpg

тосонцэнгэл 6.jpg