• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Төв аймаг дахь ШШГЕГ-ын 415 дугаар нээлттэй, хаалттай ХОРИХ АНГИД АЖИЛЛАА

Төв аймаг дахь ШШГЕГ-ын 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шинжилгээ, үнэлгээ хийн ажиллав.

Хяналт шинжилгээ, үнэлгээний явцад хоригдлуудын ахуй нөхцөлтэй танилцаж, алба хаагч, хоригдлуудаас санал асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулав.

Тус ангийн удирдлага, төрийн бус байгууллагаас зохион байгуулсан үндэсний бөх, буухиа гүйлт, олс таталтын тэмцээн, урлаг соёлын арга хэмжээний үеэр алба хаагч, хоригдлуудын дунд хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг явууллаа.

IMG_6449.JPG

IMG_6432.JPG