• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа баривчлах байранд ажиллав

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ажлын хэсэг Зөрчлийн тухай хуульд заасан баривчлах шийтгэлийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажиллалаа.

ddddddd.jpg

Баривчлах байрны хууль эрх зүйн орчин, тэдгээрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, ахуй нөхцөлтэй танилцаж, баривчлах шийтгэлтэй 196 хүн, 21 алба хаагчаас асуумж авч, хүсэлт гаргасан 15 хүн, 9 алба хаагч, эргэлтээр ирсэн 12 иргэнтэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, тэдгээрээс гаргасан зарим санал, хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнаар даруй шийдвэрлүүлэв.

dfsdfadf.jpg

Хяналт шинжилгээний хүрээнд хүнлэг бус харилцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах болон алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудлыг нэгтгэн холбогдох эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлэх боломж, нөхцөлийг судлан ажиллана.