2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 11
дүгээр сарын 10-ны хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт Хүчний
Жанжин Штабын харьяа анги,
байгууллагад ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн
хэрэгжилт, ангийн дотоод
журмын боловсруулалт, хэрэгжилт, захиргааны акт, бүртгэл хөтлөлт, нийгмийн
хамгаалал, сурч боловсрох эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй,
эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт,
судалгааны ажлыг зохион байгуулсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр тус
хяналт шалгалтын дүнгийн хурлыг хийлээ.
Хяналт
шалгалтад Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа нийт 23 анги хамрагдаж, дээрх
ангиудын 2351 албан хаагч судалгаанд оролцсон байна.
Тус
хуралд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ЗХЖШ-ын даргын орлогч, бригадын генерал
Ж.Бадамбазар, Ажиллагаа удирдлагын газрын дарга, бригадын генерал Б.Ганзориг, Агаарын
цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Хуурай замын цэргийн командлагч,
бригадын генерал Б.Амгаланбаатар, Хяналт, үнэлгээний газрын дарга, бригадын
генерал П.Доржсүрэн болон хяналт шалгалтад хамрагдсан Зэвсэгт Хүчний Жанжин
Штабын харьяа Зэвсэгт хүчний ангиудын захирагч нар оролцлоо.
Тус хурлаар хяналт
шалгалт, судалгааны дүнд илэрсэн зөрчлийг арилгах, төрийн албан хаагчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл
боломжийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох, эрүүл мэндээ
хамгаалуулах эрхийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, асуудлыг
шийдвэрлүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлагыг
хүргүүлэхээр болов.