Комиссын гишүүн
П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгч болон байнгын асруулагчдын
эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн билээ.
Энэхүү хяналт шалгалтын дүнгийн
хурлыг 2016 оны 3дугаарсарын 14-ний өдөр Комисын байранд зохион
байгуулсан бөгөөд хуралд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Г.Ганбаяр,
П.Оюунчимэг, ЭМСЯ-ны Төрийн бичгийн дарга С.Ламбаа, ХАХНХЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга Г.Нарангэрэл болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцов.
Тус хурлаар хяналт шалгалтын явцад илэрсэн
зөрчлийг арилгах арга зам, гарц шийдлүүдийн талаар санал солилцож, холбогдох эрх
бүхий байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэхээр болов.