Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 5 дугаар
сарын 25-ны өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид хяналт шалгалт хийсэн
бөгөөд энэхүү хяналт шалгалтын дүнгийн хурлыг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөрКомиссын байранд зохион байгуулав.
Тус хуралд Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Н.Ганбаяр,
ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, ШШГЕГ-ын харьяа Хорих
425 дугаар ангийн дарга, хошууч Э.Тамир, УЕПГ-ын хяналтын прокурор Н.Найгалдорж
болон бусад албаны хүмүүс оролцож, хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал,
цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв.