Уг судалгааг хийх дараах үндэслэлүүд байв.
НҮБ-ын
Ерөнхий Ассамблейгаас батлагдсан "Хүний эрхийн боловсролын дэлхийн
хөтөлбөр”-ийн хүрээнд 2005 онд улс орнуудын Засгийн газрыг өөрийн улсын
ерөнхий боловсролын сургуулийн хүний эрхийн боловсролын хөтөлбөрт
үнэлгээ, дүн шинжилгээ хийхийг уриалсан билээ.
1998
онд батлагдсан ерөнхий боловсролын стандарт болон Гэгээрлийн сайд
/хуучин нэрээр/ 100-р тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу
хүний эрхийн агуулгыг 6-р ангид хувьсах болон тогтвортой агуулгаар
судлахаар тогтоосон байна. Гэвч ерөнхий боловсролын сургуулиудад агуулга
бүрэн биш, судалж байгаа цаг харилцан адилгүй, хэрэглэгдэхүүн, заах
арга зүй учир дутагдалтай байх явдал элбэг байна.
Энэхүү судалгааны зорилго нь:
Ерөнхий
боловсролын сургуулийн 6-р ангид орж буй "Хүний эрх” хичээлийн агуулга,
заах арга зүй, хэрэглэгдэхүүнд үнэлгээ, дүгнэлт өгөх;
ЕБС-иудын хүний эрхийн сургалтын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулах;
Хүний эрхийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах боломж, арга замыг тодорхойлох;