Хүний эрхийн анхаарал татсан
асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг
уламжлалтай. Энэ удаагийн лекцийг "Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь" сэдвээр Австралийн
Күинсландын Их Сургуулийн судлаач, Доктор Далайбуяны Бямбажав 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11
дүгээр байрны 2 дугаар давхарын хурлын
танхимд уншина.
Тус лекцийн хүрээнд хүний эрхийн асуудлыг нухацтай авч үзэхгүйгээр Монгол Улсад
бизнесийн салбар ялангуяа эрдэс баялаг, дэд бүтцийн салбар тогтвортой хөгжих
боломжтой юу, хүний эрхийг хангах нь бизнесийн салбарын үүрэг хариуцлага мөн
үү, энэ асуудал бизнест үзүүлэх өөр нэг дарамт мөн эсэх, хүний эрхийн хамгаалал
бизнест ямар ач холбогдолтой вэ зэрэг тодорхой асуултад хариулт эрж, шийдлийг
дэвшүүлж, санал бодлоо
солилцох тул сонирхсон хүмүүс 262752дугаарын утсаар бүртгүүлнэ үү.
Лекц
нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.