• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Булган аймагт зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөл 2013 оны 4 дүгээр сарын 11-12- нд "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Булган аймагт зохион явуулж байна. Нээлттэй өдрийн хүрээнд аймгийн цагдан хорих болон баривчлах ял эдлүүлэх байр зэрэгт шалгалт хийх юм. ХЭҮК-ын ажилтнууд тухайн аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн 3 жилд гаргасан захирамж, тогтоол шийдвэрүүдтэй танилцаж, дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу хүний эрхийн сургалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байгаа юм.