Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний
эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргийнхээ хүрээнд Дорноговь
аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр " арга хэмжээг 2015 оны 6 дугаар
сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.
"Хүний
эрхийн нээлттэй өдөр " арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон
нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн
хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан
тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой
сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм.