• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд иргэдээс өргөдөл гомдол хүлээж авна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Комисс нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн” хэмээн зааж, Комиссын гишүүдийн бүрэн эрх, үйл ажиллагааг хуульчлан баталгаажуулсан билээ. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах”; 13.2.5-д "хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих”;18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт "Комиссын гишүүн хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаарх мэдээллийг үндэслэн өөрийн санаачлагаар, эсхүл аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны хүсэлтээр шалгалт хийж болно” гэж заасныг тус тус үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрх, эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын ийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц юм.   НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг энэ жил нийт 14 аймагт зохион байгуулах бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Булган аймгийн төв Булган хотод зохион байгуулах тул иргэд олон нийт та бүхэн бидэнд хандаж, өргөдөл гомдол гаргах, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах зэрэг үйлчилгээг авна уу. Булган аймагт зохион байгуулах арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөтэй танилцахыг хүсвэл дарна уу.  
энд
Үзэх