• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээ боллоо

онгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулсан.  Энэхүү өдөрлөг арга хэмжээ нь сургалт, сурталчилгаа, хяналт шалгалт явуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийх зэрэг цогц арга хэмжээ боллоо.
Тус өдрийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, хуулийн болон өмгөөллийн байгууллагын удирдлагатай уулзалт-ярилцлага хийж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг үнэлж, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт явууллаа. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын сургагч багш нар дээрх аймгуудын эмнэлгийн ажилтнуудад багц олгох "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба хүний эрх” сэдвээр, хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдад "Халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг тус тус хийлээ.