• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн эмхэтгэл (2012 он)

"Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн эмхэтгэл"-ийн I ботийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2004 онд эрхлэн хэвлүүлсэн билээ. Энэ удаа бид 2004 оноос хойшхи олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын илтгэл, түүнийг хэлэлцээд НҮБ-ын холбогдох хороодоос өгсөн зөвлөмжийг эмхэтгэн II ботийг олны хүртээл болгож байна.