• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн товч тайлбар (2012 он)

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд Монголд анх удаа "Хүний эрхийн товч тайлбар”-ыг эрхлэн гаргасан билээ. "...Хүний эрх гэдэг ойлголт нь товчхондоо хүн болж төрсний хувьд заяагдсан, ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдэлвэл зохих эрх, эрх чөлөөг хэлдэг байна. Хүний эрх нь хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ шаардлага, оршихуйн үндэс юм. Хүний эрх нь ялгаварлалгүй, салшгүй, хуваагдашгүй, харилцан хамааралтай, хүн бүрт түгээмэл байдаг. Хүний эрх, эрх чөлөө нь төрөөс иргэддээ өгч байгаа буян хишиг биш, харин олон улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайн улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хүн бүр эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж, нөхцлийг баталгаажуулдаг...” хэмээн тус номын өмнөтгөлд бичжээ. Комисс нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих бүрэн эрхийнхээ хүрээнд уг товч тайлбарыг гаргасан бөгөөд Фридрих Эйбертын сан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Товч тайлбарыг гаргахдаа хүний эрх, эрх чөлөөний ерөнхий ангиллын дагуу хийж, тус ангилалд багтахгүй хэсгийг тусгай бүлэг болгон оруулсан байна.  Мөн хүний эрхийн талаарх олон улсын баримт бичиг, эх сурвалжийн жагсаалтыг хавсаргажээ.
Номыг эндээс уншаарай.
Үзэх