• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2017 оны 3 дугаар сарын ээлжит өглөөний уулзалт нь "Шинэчлэн найруулсан эрүүгийн хууль” сэдвээр энэ сарын 16-ны өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна. Уулзалтын зочноор Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн оролцож мэдээлэл хийнэ. Уулзалт хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид, сэтгүүлчид сонирхсон хүн бүхэнд нээлттэй. Та бүхэн нэмэлт мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн 262752 утас болон s.budragchaa@mn-nhrc.org хаягаас лавлана уу.