• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн төлөөх сэтгүүлчид” клубын уулзалт болов

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын ажлын албаны дарга А.Дашдэлэг, БДШХЭБХ-ийн дарга Г.Агар-Эрдэнэ нар "Хүний эрхийн төлөөх сэтгүүлчид” клубынхэнтэй 2 сар тутмын ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтын үеэр ХЭҮК-оос Олон Улсын хүний эрхийн өдрийг угтан хийхээр төлөвлөж буй ажлын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсний зэрэгцээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах боломж бололцооны талаар ярилцлаа. Дашрамд дурдахад НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газраас энэ жилийн Олон улсын хүний эрхийн өдрийг "Бидний эрх, бидний эрх чөлөө, цаг ямагт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг гаргаад байгаа юм.