• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн цуврал лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форумТББ-тайхамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар цуврал лекц, хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийг "Иргэний оролцоо ба иргэний нийгэм" сэдвээр "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хуульзүйн ухааны магистр Х.Номингэрэл 2016оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд уншина.  Тус лекцийн хүрээнд хөгжлийн бодлого, хэлэлцүүлгүүдэд байнга хөндөгддөг иргэний оролцоо, шууд ба зөвлөлдөх ардчилал болон зохион байгуулалттай иргэний нийгэм зэрэг ойлголтууд, эдгээрийг дэмжин хөгжүүлэх Монгол улс дахь зорилтуудын ялгаа ба харилцан уялдааг хөндөж ярилцах болно.  Сонирхсон хүмүүс 262752 дугаарынутсаар бүртгүүлнэ үү.  Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй болно.