• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 11 дэх уулзалт” боллоо

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Бишрэлт зочид буудлын Рояал хурлын танхимд "Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 11 дэх уулзалт” боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг, Хүнс хөдөө аж ахуйн яам, Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам,Эрүүл, мэнд спортын яам,Уул уурхайн яам,Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам,Хүүхдийн төлөө үндэсний газарболон Эмнести Интернэшнл ТББ, Хүний хөгжил, эрх ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын Ахмадын Чөлөөт Холбоо, Хүүхдийн эрх хамгааллын төв, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нээлттэй нийгэм форум зэрэг 30 гаруй байгууллагын 100 төлөөлөл оролцов. Уулзалтад тавигдсан илтгэлүүдтэй доорх холбоосоор танилцана уу.  
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн илтгэл
Үзэх
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн илтгэл
Үзэх
ГХЯ-ны Хүний эрхийн хэлтсийн дарга Н.Анхбаярын илтгэл
Үзэх
Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалын илтгэл
Үзэх
ХЭҮК-ын ажлын албаны дарга А.Дашдэлэгийн илтгэл
Үзэх
ХЭҮК-ын БДШХЭБХ-ийн дарга Г.Агар-Эрдэнийн илтгэл
Үзэх