• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргадаг “Хүний эрх” онол, арга зүйн сэтгүүлд эрдэмтэн, судлаачид Та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Комисс “Хүний эрх” онол, арга зүйн сэтгүүлийг 2002 оноос хойш 59 дугаарыг эрхлэн гаргасан бөгөөд 2018/2 дугаараас эхлэн олон улсын сэтгүүлийн ISSN:2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаартай болсон.

Хүний эрх” сэтгүүлийн зорилго, бодлого нь

Сэтгүүлийн зорилго нь хүний эрхийн онол, эрх зүйг хөгжүүлэх, бүх нийтийн хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, сурталчлахад оршино.

Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээний хүний эрхийн бодлого, хүний эрхийг хамгаалах тогтолцоо, Монгол Улсад хүний эрхийн онол, арга зүйн судалгааг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний тулгамдсан асуудал, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр туурвисан бүтээл болон түүний үр дүнг олон нийтэд хүргэх, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэнэ.

Сэтгүүлийн нийтлэлийн үндсэн шаардлага:

Сэтгүүлд нийтлэх бүтээл нь дараах төрөлтэй байна.

  • Эссэ
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл
  • Дүн шинжилгээ
  • Шүүмж
  • Орчуулга
  • Ярилцлага
  1. Агуулгад тавигдах шаардлага:
  • Сэтгүүлийн бодлого, зорилгод нийцсэн байх;
  • Хүний эрхийн онол, практикийн асуудал дэвшүүлсэн байх;
  • Шинэ, шинэлэг санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлт гаргалгаатай байх;
  • Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  • Урьд өмнө нийтлэгдэж байгаагүй байх;
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.

2. Техникийн шаардлага:

  • Бүтээлийг “Microsoft word”-ийн программ дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 pt, A4 цаасан дээр, хуудас бүрийг дугаарласан байх;
  • Эшлэл, зүүлтийг тухайн хуудасны зүүн доод хэсэгт тоогоор дугаарлаж, (Times New Roman), 10 pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаас зэрэгцүүлнэ.
  • Ном зүй нь гагцхүү тухайн бүтээлд ашигласан эх сурвалжаас бүрдэх бөгөөд зохиогчийн нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсааж бичин, (Times New Roman), 11 pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцүүлнэ.
  • Бүтээлийг зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлдэг ажил, албан тушаал, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, зохиогчийн гэрэл зургийн хамт ирүүлсэн байх;
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл нь өгүүллийн нэр, хураангуй, түлхүүр үг, удиртгал хэсэг, судлагдсан байдал, үндсэн хэсэг, хэлэлцүүлэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ашигласан материал гэсэн хэсгээс бүрдэнэ;
  • Бүтээлийн нэр, хураангуйг англи, монгол хэлээр бичиж ирүүлсэн байх; (400 үгээс ихгүй)
  • А4 хэмжээтэй 10-18 хуудсаас ихгүй байх.

Та бүхний бүтээлийг 2022.11.01-ний өдрийг дуустал journal@nhrcm.gov.mn , kh.tsetsegee@nhrcm.gov.mn цахим шуудангаар болон дараах хаягаар хүлээн авна.

Хаяг: Хүний эрхийн Үндэсний Комисс, Тусгаар тогтнолын талбай, Улаанбаатар-38, Засгийн газрын XI байр, 605 тоот. Утас 262902

Сэтгүүлийн өмнөх дугааруудыг Энд дарж үзнэ үү.