• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ЫН АНХНЫ ДАРГА МОНГОЛ УЛСЫН "ГАВЬЯАТ ХУУЛЬЧ" ЦОЛ ХҮРТЛЭЭ

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, улмаар Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа түүхэн цаг үед Комиссын анхны дарга Сүрэнгийн Цэрэндорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнууллаа.

Хүний эрхийн Үндэсний байгууллагаас төрсөн анхны гавьяатаа Комиссын хамт олон хүндэтгэлтэйгээр хүлээн авч, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Хүний эрхийн үндэсний байгууллагын түүхэнд онцгой чухал өдөр тохиож байна. Энэ байгууллагын тулгын чулууг нь тавилцаж, замыг нь чиглүүлж өгсөн хууль зүйн болон хүний эрхийн салбарт 40 гаруй жил ажилласан анхны дарга маань өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсанд хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэлээ.

IMG_5732.JPG

Монгол Улсын Гавьяат хуульч С.Цэрэндорж “Хүний эрхийн Үндэсний Комиссоос намайг Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнуулахаар тодорхойлсон хамт олондоо маш их баярлаж байна. Комиссын нэр хүнд, үйл ажиллагааг төрөөс үнэлж байна гэж ойлголоо. Хүний эрхийн үндэсний байгууллага 20 жилийн ой олон ажлыг амжуулсан бас эгзэгтэй хүнд сорилтыг туулсан цаг үед тохиож байна. Цаашдаа Комисс хуулиар хүлээсэн үүргээ тууштай, үр дүнтэй биелүүлж, амжилт гаргана гэдэгт итгэж байна. Өнөөдөр надтай хамт Хүний эрхийн Үндэсний Комиссын тулгын чулууг тавилцсан эрхэм хүмүүсийг, ялангуяа Г.Далайжамц, Ж.Дашдорж нарыгаа зүй ёсоор дурсах ёстой” гэж онцлон тэмдэглэлээ.

270212969_318387023485702_8975588829984604302_n.jpg

С.Цэрэндорж нь Монгол Улсын Их Хурлын 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын анхны даргаар томилогдсон бөгөөд Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийт төдийгүй, бүс нутаг, олон улсад таниулах олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан идэвх санаачлагатай ажиллаж, хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын бааз, суурийг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

С.Цэрэндорж нь ХЭҮК-ыг чадварлагаар удирдаж, Ази, Номхон далайн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй үндэсний байгууллага болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

_7D_0084.JPG

Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны дарга, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавъяат хуульч Сүрэнгийн Цэрэндорж Таныг гүнээ хүндэтгэн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн урт удаан наслахыг хүсэн ерөөе.