• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн Олон Улсын зохицуулах Хорооны ээлжит бага хуралд оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.Дашдорж нар Йорданы Вант Улсын нийслэл Амман хотноо 2012 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохиогдож буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны хуралд оролцож байна. Тус  хуралд ХЭҮБ-ын Олон Улсын Зохицуулах Хорооны гишүүн байгууллагууд, бүсийн төлөөлөл уригдан оролцож байгаа юм. Олон Улсын Зохицуулах Хороо нь Олон Улсын Бага Хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд хурлын өмнөх өдрүүдэд тус хорооны удирдах байгууллага болох Товчооны ээлжит хурлыг зохион байгуулж, зохион байгуулалтын шинжтэй зарим асуудлыг урьдчилан хэлэлцэж шийдвэрлэдэг.   Энэ удаагийн хурлаар жендэрийн тэгш байдлын тухай болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг авч хэлэлцэх юм.